Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Санхүүгийн Зохицуулах Хорооны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Санхүүгийн Зохицуулах Хорооны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2011-10-27, Улаанбаатар11-ne-116
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийн Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 8, 9 дүгээр зүйл, гэсний дараа Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 14, 15, 52 дугаар зүйл гэж нэмсүгэй.
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2.5 дахь заалтын Хоршооны тухай гэснийг Хадгаламж, зээлийн хоршооны тухай гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.