Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2011 › Аялал Жуулчлалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Аялал Жуулчлалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Аялал Жуулчлалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2011-01-20, Улаанбаатар11-ne-06

1 дугаар зүйл.

Аялал жуулчлалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалтын “, эрх бүхий байгууллагаар хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэлээ тогтоолгосон” гэснийг, 16 дугаар зүйлийн 16.1.6 дахь заалтын , хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэл тогтоох гэснийг тус тус хассугай.

2 дугаар зүйл.

Аялал жуулчлалын тухай хуулийн 5 дугаар зүйл, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.1.10 дахь заалт, 23 дугаар зүйлийн 23.1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр баталсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.