Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2011 › Кадастрын Зураглал Ба Газрын Кадастрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Кадастрын Зураглал Ба Газрын Кадастрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Кадастрын Зураглал Ба Газрын Кадастрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2011-01-20, Улаанбаатар11-ne-12

1 дугаар зүйл.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3 дахь заалтын аж ахуйн нэгж, байгууллагад зөвшөөрөл олгох, гэснийг аж ахуйн нэгж, байгууллагын гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн “газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас уг ажлыг эрхлэх тусгай зөвшөөрөл авсан” гэснийг, мөн зүйлийн 7.4.1 дэх заалтын “эрх бүхий” гэснийг, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан гэснийг тус тус хассугай.

3 дугаар зүйл.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.2 дахь заалт, 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.1.2, 21.1.8 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр баталсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.