Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2011 › Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2011-12-23, Улаанбаатар11-ne-143

1 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 25.4 дэх хэсэг нэмсүгэй:

25.4.

Улсын Их Хурлаар төсвийн төслийг хэлэлцэхэд дор дурдсан этгээд Засгийн газрыг төлөөлөн дараах байдлаар оролцоно: 25.4.1.төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн жилд хэрэгжүүлэх хөтөлбөр, чиг үүрэг, түүний төсөв, тэдгээрийн тооцоо, үндэслэлийн талаар; 25.4.2.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь макро эдийн засгийн тооцоо, төсвийн орлого, төсвийн тэнцвэртэй байдал, Засгийн газрын өр төлбөр, төсвийн шатлал хоорондын татаас, шилжүүлгийн талаар.

2 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6, 25.7 дахь хэсгийн 25.4-т гэснийг 25.5-д гэж, 25.10 дахь хэсгийн 25.9-д гэснийг 25.10-т гэж, 25.12 дахь хэсгийн 25.11-д гэснийг 25.12-т гэж, мөн зүйлийн 25.4-25.16 дахь хэсгийн дугаарыг 25.5-25.17 гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 52 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.