Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2011 › Нягтлан Бодох Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Нягтлан Бодох Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Нягтлан Бодох Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2011-12-23, Улаанбаатар11-ne-148

1 дугаар зүйл.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 8.6, 8.7 дахь хэсэг нэмсүгэй:

8.6.

Гүйлгээ нь хуульд нийцэхгүй, алдаатай хийгдсэн нь илэрсэн даруйд холбогдох төсвийн захирагч нь уг гүйлгээг төсөвт буцаах үүрэгтэй.

8.7.

Орлого, зарлагыг залруулгын гүйлгээгээр тохируулж бүртгэх бөгөөд түүнийг орлого, зарлагад тооцохгүй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.