Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2011 › Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2011-12-23, Улаанбаатар11-ne-166

1 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 39.3, 39,4 дэх хэсэг нэмсүгэй:

39.3.

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дэргэд Улсын Их Хурлаар төсвийн төсөл хэлэлцэх, төсвийн гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах, үр нөлөөг дээшлүүлэхэд туслах, бодлогын зөвлөмж гаргах, дүн шинжилгээ хийх бие даасан нэгжийг ажиллуулна.

39.4.

Энэ хуулийн 39.3-т заасан нэгж нь Улсын Их Хурлын Тамгын газрын бүтцэд байна.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.