Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2011 › Хөдөлмөрийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хөдөлмөрийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хөдөлмөр

Хөдөлмөрийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2011-02-02, Улаанбаатар11-ne-24

1 дугаар зүйл.
Хөдөлмөрийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь хэсэг нэмсүгэй:1/

5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг:

5.3.

Ажил олгогч нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

2/

6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг:

6.3.

Ажилтан нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

2 дугаар зүйл.

Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн арьсны өнгө, гэсний дараа нас, гэж, “хөрөнгө чинээ,” гэсний дараа “эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.