Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2011 › Агаарын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Агаарын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Байгаль орчин

Агаарын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2011-02-10, Улаанбаатар11-ne-35

1 дугаар зүйл.

Агаарын тухай хуулийн 12 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 12.5 дахь хэсэг нэмсүгэй:

12.5.

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тухайн бүсэд мөрдөх журмыг Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулиар зохицуулна.

2 дугаар зүйл.
Агаарын тухай хуулийн дараахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт:

3.1.2.

“агаарын бохирдол” гэж агаар бохирдуулах бодисын агууламж агаарын чанарын стандартаас хэтэрч, агаарын чанар доройтохыг;

2/

3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалт:

3.1.5.

“агаар бохирдуулах бодис” гэж утаа, тортог, тоос, хог хаягдлын улмаас агаарыг бохирдуулж, хүний эрүүл, аюулгүй амьдрах орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа хийн хольц, тоосонцорыг;

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.