Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2011 › Хувь Хүний Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хувь Хүний Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

Хувь Хүний Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2011-02-10, Улаанбаатар11-ne-36

1 дугаар зүйл.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 16.1.15 дахь заалт нэмсүгэй:

16.1.15.

албан татвар төлөгчийн өөрийн хэрэгцээнд зориулан худалдан авсан нар, салхи, газрын гүний дулааны болон бусад сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, нүүрснээс хагас коксон түлш, хийн болон шингэн түлш гарган авах тоног төхөөрөмж, стандартад нийцсэн зуух, нам даралтын зуух, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагуур худалдан авсан баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээтэй тэнцэх орлого.

2 дугаар зүйл.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийн сэлбэг хэрэгслийн жагсаалтыггэсний дараа ,16.1.15-д заасан тоног төхөөрөмж, бараа, материалын жагсаалтыг тус тус гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.