Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2011 › Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2011-02-10, Улаанбаатар11-ne-38

1 дугаар зүйл.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

11.1.3.

тусгай зөвшөөрөл хүсэгч нь иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;

.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Нотариатын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.