Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2011 › Монгол Улсын Иргэн Гадаадад Хувийн Хэргээр Зорчих, Цагаачлах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Иргэн Гадаадад Хувийн Хэргээр Зорчих, Цагаачлах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Гадаад харилцаа

Монгол Улсын Иргэн Гадаадад Хувийн Хэргээр Зорчих, Цагаачлах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2011-02-10, Улаанбаатар11-ne-48

1 дугаар зүйл.

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

2/

гэр бүл нь гадаадын иргэн бол энэ тухай баримт бичгийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;

.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Нотариатын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.