Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2011 › Монгол Улсын Нэгдсэн Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Нэгдсэн Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Нэгдсэн Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2011-02-10, Улаанбаатар11-ne-62

1 дугаар зүйл.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6.4 дэх хэсэг нэмсүгэй:

6.4.

Жижиг, дунд үйлдвэрийн зээлийн баталгааны тухай асуудлыг хуулиар тусгайлан зохицуулна.

2 дугаар зүйл.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

6.3.

Засгийн газар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай, Концессын тухай хуульд заасны дагуу улсын хөгжилд тэргүүлэх ач холбогдолтой, эдийн засаг, нийгмийн өндөр үр ашигтай томоохон төсөл, хөтөлбөрт зээлийн баталгаа гаргаж болно.