Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2011 › Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2011-06-02, Улаанбаатар11-ne-74

1 дугаар зүйл.

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 3 дахь хэсэг нэмсүгэй:

3.

Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасан бараа нь хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржээр арилжих бараа бол түүний гарал үүслийг биржийн тодорхойлолтыг үндэслэн гэрчилнэ.

2 дугаар зүйл.

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтын экспортын гэсний өмнө энэ хуульд өөрөөр заагаагүй бол гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.