Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2011 › Концессын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Концессын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Концессын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2011-06-16, Улаанбаатар11-ne-85

1 дугаар зүйл.

Концессын тухай хуулийн 2 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 2.6 дахь хэсэг нэмсүгэй:

2.6.

Концесс олгох үйл ажиллагаанд ил тод байдлыг хангахтай холбогдсон харилцааг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар зохицуулна.

2 дугаар зүйл.

Концессын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль гэсний дараа , Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Концессын тухай хуулийн 33 дугаар зүйлийн гарчгийг Мэдээллийн сан гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Концессын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-33.3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.