Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2012 › Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2012-10-25, Улаанбаатар12-ne-144

1 дугаар зүйл.
Төсвийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах зүйл, заалт нэмсүгэй:1/

11¹ дүгээр зүйл:

11¹ дүгээр зүйл.Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх
11¹.1.

Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11¹.1.1.

хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны нөхцөлийг тогтоох, уг үнэт цаасны төлбөрийн хуваарийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн шийдвэрлэх;

11¹.1.2.

зээл, тусламжийн нэгдсэн бодлого, зохицуулалтын удирдлагыг хэрэгжүүлэх.

2/

13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалт:

13.1.3.

хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны болон зээлийн нөхцөлийг өөрчлөх санал боловсруулах, уг үнэт цаасны төлбөрийн хуваарийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн шийдвэрлэх.

2 дугаар зүйл.
Төсвийн тухай хуулийн дараах заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

11 дүгээр зүйлийн 11.1.8 дахь заалт:

11.1.8.

зээл, тусламжийн санхүүжилт, үйлчилгээ, бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэх;

2/

11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх заалт:

11.1.14.

төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны нөхцөлийг тогтоох, тухайн жилийн төсвийн болон төсвийн нэмэлт, өөрчлөлттэй нь хамт батлуулах;

3/

12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалт:

12.1.10.

төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны нөхцөлийг өөрчлөх, зээл төлөх санал боловсруулах;

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.