Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2012 › Хувь Хүний Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хувь Хүний Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

Хувь Хүний Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2012-10-25, Улаанбаатар12-ne-145

1 дугаар зүйл.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

16 дугаар зүйлийн 16.1.16 дахь заалт:

16.1.16.

мөнгөн хадгаламжийн нийт хэмжээ нь 100 сая төгрөгөөс дээш нэг жил ба түүнээс бага хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн хүүгийн орлогоос бусад Монгол Улсын иргэний мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд.

2/

19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэг:

19.3.

Албан татвар ногдуулах мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогыг тодорхойлохдоо албан татвар төлөгчийн тухайн банкин дахь нийт хадгаламжийн хүүгийн орлогоос энэ хуулийн 16.1.16-д заасан чөлөөлөгдөх хадгаламжийн хүүгийн орлогыг хасч тооцно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.