Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2012 › Төсвийн Байгууллагын Удирдлага, Санхүүжилтийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Төсвийн Байгууллагын Удирдлага, Санхүүжилтийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

одоогийн эх рүү буцах

Төсвийн Байгууллагын Удирдлага, Санхүүжилтийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2012-10-25, Улаанбаатар12-ne-151

1 дугаар зүйл.

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 81 дүгээр зүйл нэмсүгэй:

81 дүгээр зүйл.Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх
81.1.

Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

81.1.1.

хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны болон зээлийн нөхцөлийг өөрчлөх, төлбөрийн хуваарийг Төсвийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн шийдвэрлэх.

2 дугаар зүйл.

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8, 8.1.9 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

8.1.8.

төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны нөхцөлийг тогтоох, тухайн жилийн төсвийн болон төсвийн нэмэлт өөрчлөлттэй нь хамт батлуулах;

8.1.9.

зээл, тусламжийн санхүүжилт, үйлчилгээ, бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэх, Засгийн газрын шийдвэрээр зээлийн баталгаа гаргах;

3 дугаар зүйл.

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.