Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2012 › Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2012-11-01, Улаанбаатар12-ne-153

1 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 43 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 43.1.4 дэх заалт нэмсүгэй:

43.1.4.

зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа гаргасан сонгогчдын саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийх.

2 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийн 20.00 гэснийг 22.00 гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.