Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2012 › Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2012-01-13, Улаанбаатар12-ne-01

1 дугаар зүйл.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

16.2.

Төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн жилд суралцагчид олгох санхүүгийн дэмжлэгт хамрагдах суралцагчдын тоо, сургалтын төлбөрийн жишиг хэмжээг харгалзан энэ хуулийн 16.1-д заасан санд улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг төлөвлөнө.

16.3.

Энэ хуулийн 16.1-д заасан сангийн хөрөнгийг улсын төсвөөс хуваарилсан хэмжээгээр Засгийн газраас тогтоосон журмын дагуу суралцагчид үзүүлэх санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.