Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2012 › Иргэний Бүртгэлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Иргэний Бүртгэлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Иргэний эрх зүй

Иргэний Бүртгэлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2012-01-19, Улаанбаатар12-ne-07

1 дугаар зүйл.

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

23.3.

Дипломат, албан паспортыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, энгийн гадаад паспортыг нийслэлд иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, орон нутагт аймгийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба тус тус олгож, хугацааг сунгах, хүчингүй болгох, нэгдсэн бүртгэл хөтлөх ажлыг эрхэлнэ.

2 дугаар зүйл.

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн гарчиг, 23.1, 23.4 дэх хэсгийн , хүүхдийн үнэмлэх гэснийг тус тус хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.