Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Ахмад Настны Нийгмийн Хамгааллын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Ахмад Настны Нийгмийн Хамгааллын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2012-01-19, Улаанбаатар12-ne-15
Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 4.1.9 дэх заалт нэмсүгэй:
¶4.1.9. нийгмийн хөгжлийн үйлчилгээ.
Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтын нөхцөлт мөнгөн гэснийг нийгмийн халамжийн гэж, 5 дугаар зүйлийн 5.1.10, 5.1.11 дэх заалтын төрийн соёрхолт гэснийг төрийн шагналт, төрийн соёрхолт гэж, жилд гэснийг сард гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Нийгмийн халамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.