Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2012 › Статистикийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Статистикийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Статистикийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2012-12-20, Улаанбаатар12-ne-165

1 дугаар зүйл.

Статистикийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн нийгмийн хамгаалал, гэсний дараа хүнсний аюулгүй байдал, гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Статистикийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “д” дэд заалтын хүнсний хангамж, илчлэг гэснийг хүнсний хангамж, хүртээмж, илчлэг, шим тэжээлийн болон чанар, эрүүл ахуйн үзүүлэлт; гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Хүнсний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.