Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2012 › Эм, Эмнэлгийн Хэрэгслийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Эм, Эмнэлгийн Хэрэгслийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

одоогийн эх рүү буцах

Эм, Эмнэлгийн Хэрэгслийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2012-12-20, Улаанбаатар12-ne-167

1 дугаар зүйл.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.25 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

3.1.25.

“биологийн идэвхт бүтээгдэхүүн” гэж хүний бие махбодийн үйл ажиллагааг дэмжих, зайлшгүй шаардлагатай эрдэс бодисоор нөхөх, аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үйлчилгээ бүхий бүтээгдэхүүнийг.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Хүнсний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.