Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2012 › Ашигт Малтмалын Хайгуулын Тусгай Зөвшөөрөл Шинээр Олгохыг Хориглох Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Ашигт Малтмалын Хайгуулын Тусгай Зөвшөөрөл Шинээр Олгохыг Хориглох Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Байгаль орчин

Ашигт Малтмалын Хайгуулын Тусгай Зөвшөөрөл Шинээр Олгохыг Хориглох Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2012-12-28, Улаанбаатар12-ne-184

1 дугаар зүйл.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн зөвшөөрөл шинээр олгохыг 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэснийг зөвшөөрлийг шинээр олгох, бусдад шилжүүлэхийг Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн баталж, дагаж мөрдөх хүртэл гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.