Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2012 › Гаалийн Тариф, Гаалийн Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Гаалийн Тариф, Гаалийн Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

Гаалийн Тариф, Гаалийн Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2012-12-28, Улаанбаатар12-ne-186

1 дугаар зүйл.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

31.3.

Импортлогч улсад татварын хөнгөлөлт эдлэх зорилгоор мэдүүлэгч нь барааны гарал үүслийн улсыг нотлох баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгч болно.

2 дугаар зүйл.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2, 31.6 дахь хэсэг, 32, 33 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.