Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Орон Нутгийн Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Орон Нутгийн Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2012-04-27, Улаанбаатар12-ne-35
Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.4.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1.5, 12.1.6, 12.1.12, 12.1.13, 12.1.15 дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.1.6, 13.1.8 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.10 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.10, 25.13 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсгийн аймаг, нийслэлийн гэснийг аймгийн гэж, 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэг, 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэг, 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийн Аймаг, нийслэлийн гэснийг Аймгийн гэж, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийн аймаг, нийслэлд гэснийг аймагт гэж тус тус өөрчилсүгэй.
Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалт, 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3 дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.1.3, 10.2.1, 10.2.2, 10.2.6, 10.2.7 дахь заалт, 10.7, 10.8 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.1.9 дэх заалт, 15 дугаар зүйлийн 15.8, 15.13 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.3, 21.8, 21.9 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 23.1, 23.4 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.2-24.4 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1-25.4, 25.6-25.9, 25.11, 25.14, 25.15 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 26.2-26.5 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 30.7, 30.8, 30.17 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.2, 35.5, 35.7, 35.10 дахь хэсэг, 37 дугаар зүйлийн 37.5, 37.10 дахь хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.1, 43.3, 43.5-43.7 дахь хэсэг, 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх заалт, 46 дугаар зүйлийн 46.3.1 дэх заалт, 46.5 дахь хэсэг, 49 дүгээр зүйлийн 49.5 дэх хэсгийн нийслэл, гэснийг тус тус хассугай.
Энэ хуулийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.