Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Ашигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Ашигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2012-05-17, Улаанбаатар12-ne-55
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 56.1.6 дахь заалт нэмсүгэй:
¶56.1.6. стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль тогтоомжийг зөрчсөн.
Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн энэ хууль гэсний өмнө Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль, гэж нэмсүгэй.
Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр баталсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.