Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2012 › Дээд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Дээд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Боловсрол, шинжлэх ухаан

Дээд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2012-05-22, Улаанбаатар12-ne-65

1 дугаар зүйл.

Дээд боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсгийн үйлчилгээний түшиц байгууллага, гэсний дараа гарааны компани, гэж, 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтын “технологи” гэсний дараа “, инновацийг” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Дээд боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсгийн сургалт-эрдэм шинжилгээний гэснийг сургалт, эрдэм шинжилгээ, инновацийн үйл ажиллагаа явуулах гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Инновацийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.