Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2012 › Шинжлэх Ухаан, Технологийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Шинжлэх Ухаан, Технологийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Боловсрол, шинжлэх ухаан

Шинжлэх Ухаан, Технологийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2012-05-22, Улаанбаатар12-ne-69

1 дугаар зүйл.

Шинжлэх ухаан, технологийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

17.5.

Шинжлэх ухаан, технологийн сангийн хөрөнгөөр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрхэн нэвтрүүлж ашигласан талаар Зөвлөлд хоёр жил тутамд тайлагнана.

2 дугаар зүйл.

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалтын болон эдийн бус гэснийг хассугай.

3 дугаар зүйл.

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалт, 7 дугаар зүйлийн 7.2.13 дахь заалт, 17 дугаар зүйлийн 17.2.5, 17.3, 17.4 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1.4 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Инновацийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.