Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2012 › Патентын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Патентын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Патентын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2012-05-22, Улаанбаатар12-ne-78

1 дугаар зүйл.

Патентын тухай хуулийн 16 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 16.9, 16.10 дахь хэсэг нэмсүгэй:

16.9.

Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвартай холбоотой харилцаанд судлаач, түүний ажилладаг танхим, лаборатори болон их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага тэгш эрх эдэлнэ.

16.10.

Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг төрийн өмчит үйлдвэрийн газарт нэвтрүүлснээс олсон роялти орлого нь уг оюуны өмчийн эрхийг эзэмшигч тухайн их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын жилийн төсвийн таван хувиас хэтрэхгүй байна.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Инновацийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.