Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2012 › Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Захиргаа, төрийн алба

Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2012-05-22, Улаанбаатар12-ne-79

1 дугаар зүйл.

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтын Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны гэсний дараа , бүх шатны шүүхийн тамгын газар, судалгааны төв, бусад туслах нэгжийн гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр баталсан Шүүхийн захиргааны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.