Нүүр ›
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ›
2012 ›
Сэргээгдэх Эрчим Хүчний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Сэргээгдэх Эрчим Хүчний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Сэргээгдэх Эрчим Хүчний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2012-08-17, Улаанбаатар12-ne-94
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 5.3.6, 5.3.7 дахь заалт нэмсүгэй:
¶5.3.6. сэргээгдэх эрчим хүчний нөөцийн судалгаа хийх;
¶5.3.7. сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, техник хэрэгслийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, засвар, үйлчилгээний стандартыг боловсруулж, зохих журмын дагуу батлуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих.
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.