Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Эм, Эмнэлгийн Хэрэгслийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Эм, Эмнэлгийн Хэрэгслийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2012-08-17, Улаанбаатар12-ne-96
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн “төрийн захиргааны” гэсний дараа, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтын холбогдох гэсний дараа төв гэж, 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх хэсгийн “эмийн” гэсний дараа “асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэж тус тус нэмсүгэй.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн байгууллагын дэргэдэх эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны гэснийг хассугай.
Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.