Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2012 › Бүсчилсэн Хөгжлийн Удирдлага Зохицуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Бүсчилсэн Хөгжлийн Удирдлага Зохицуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Бүсчилсэн Хөгжлийн Удирдлага Зохицуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2012-08-17, Улаанбаатар12-ne-106

1 дугаар зүйл.

Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн Ерөнхий сайд, орлогч дарга нь бүс нутгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гэснийг бүс нутгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гэж, 6.5 дахь хэсгийн Шадар сайдын ажлын алба гэснийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар гэж, 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн Монгол Улсын Ерөнхий сайдын гэснийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын гэж, 7.6 дахь хэсгийн Ерөнхий сайд гэснийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гэж, 13 дугаар зүйлийн гарчгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын бүрэн эрх гэж, 13.1 дэх хэсгийн Бүс нутгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гэснийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гэж, мөн зүйлийн 13.1.5 дахь заалтын хорооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах гэснийг хороог удирдах гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.