Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2012 › Хуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2012-09-07, Улаанбаатар12-ne-126

1 дугаар зүйл.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.5 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

47.3.5.

энэ хуулийн 61 дүгээр зүйлд заасан Хуульчдын холбооны шүүгчдийн хорооны удирдах зөвлөлөөс өргөн мэдүүлсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдээс сонгож, Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгох.

2 дугаар зүйл.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.12 дахь заалт, 61 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 61.1, 61.3, 61.4 дэх хэсгийн даргад гэснийг гишүүнд гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Шүүхийн захиргааны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.