Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2012 › Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2012-09-11, Улаанбаатар12-ne-131

1 дугаар зүйл.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 8.4 дэх хэсэг нэмсүгэй:

8.4.

Энэ хуулийн 11.4-т заасан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

2 дугаар зүйл.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийн багтаан гэсний дараа салбарын онцлогийг харгалзан гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.