Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2013 › Татварын Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Татварын Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

Татварын Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2013-10-03, Улаанбаатар13-ne-72

1 дугаар зүйл.
Татварын ерөнхий хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:1/

17 дугаар зүйлийн 17.1.11 дэх заалт:

17.1.11.

Хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомжид заасны дагуу тогтворжуулах гэрчилгээ авсан бол уг гэрчилгээ хүчинтэй байх хугацаанд хувь, хэмжээг нь тогтворжуулсан татварыг тогтворжуулсан хувь, хэмжээнээс илүү хэмжээгээр төлөхгүй байх;

2/

30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалт:

30.1.15.

тогтворжуулах гэрчилгээ бүхий татвар төлөгчөөс уг гэрчилгээг хүчинтэй байх хугацаанд хувь, хэмжээг нь тогтворжуулсан татварыг тогтворжуулсан хувь, хэмжээнээс илүү хэмжээгээр төлөхийг шаардах.

2 дугаар зүйл.

Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсгийн журмыг гэсний дараа хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомж болон гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

3.2.2.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасны дагуу тогтворжуулах гэрчилгээгээр татварын хувь, хэмжээг, Засгийн газраас хөрөнгө оруулагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээр мөн хуулийн 3.1.7-д заасан татварын орчныг тогтворжуулах.

4 дугаар зүйл.

Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.11 дэх заалтын дугаарыг 17.1.12 гэж өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг Хөрөнгө оруулалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.