Нүүр ›
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ›
2013 ›
Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2013-10-03, Улаанбаатар13-ne-81
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай 18.1.11, 18.1.12 дахь заалт нэмсүгэй:
¶18.1.11. хөрөнгө оруулалтын сангийн орлого;
¶18.1.12. хадгаламжийн бичгийг суурь үнэт цаасанд хөрвүүлсний орлого.
Энэ хуулийг Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.