Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2013 › Үнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Үнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Банк, зах зээл

Үнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2013-10-03, Улаанбаатар13-ne-83

1 дугаар зүйл.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийн үнэт цаас /хувьцаа, нэгж эрх/ гэснийг нэгж эрх гэж, мөн зүйлийн 38.6.2 дахь заалтын хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл авах гэснийг хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээс хамаарч тогтоосон хязгаараас хэтрүүлэн зээл авах гэж, 38.6.3 дахь заалтын сангийн хувьцаа /нэгж эрх/-г гэснийг сангийн нэгж эрхийг гэж гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21 дэх заалтын үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаар дамжуулан гэснийг хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.