Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2013 › Шүүх Байгуулах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Шүүх Байгуулах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Шүүх, прокурор

Шүүх Байгуулах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2013-11-07, Улаанбаатар13-ne-90

1 дугаар зүйл.

Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн Нэг дэх хэсгийн 1 дэх заалт, Хоёр дахь хэсгийн 1 дэх заалтын Баянзүрх дүүрэг гэснийг Улаанбаатар хот /зүүн бүс/ гэж, мөн зүйлийн Нэг дэх хэсгийн 2 дахь заалт, Хоёр дахь хэсгийн 2 дахь заалтын Сонгинохайрхан дүүрэг гэснийг Улаанбаатар хот /баруун бүс/ гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.