Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2013 › Хуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2013-01-17, Улаанбаатар13-ne-10

1 дугаар зүйл.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсгийн Хуульчдын холбооны шүүгчдийн хороо гэсний дараа шүүгчийн ёс зүйн дүрмийг батлахаас гадна гэж, 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсэгт “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэсэн 2 дахь өгүүлбэр тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсгийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний гэснийг 2013 оны 4 дүгээр сарын 15-ны гэж өөрчилсүгэй.