Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2013 › Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2013-01-17, Улаанбаатар13-ne-13

1 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

6.9.

Дор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулах бөгөөд Улсын Их Хурал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ: 6.9.1.гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.