Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2013 › Сэжигтэн, Яллагдагчийг Баривчлах, Цагдан Хорих Шийдвэрийг Биелүүлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Сэжигтэн, Яллагдагчийг Баривчлах, Цагдан Хорих Шийдвэрийг Биелүүлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Сэжигтэн, Яллагдагчийг Баривчлах, Цагдан Хорих Шийдвэрийг Биелүүлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2013-12-12, Улаанбаатар13-ne-101

1 дугаар зүйл.

Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн Уулзалт зохион байгуулахад өмгөөлөгчийн эрхийн үнэмлэх болон аймаг, нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн олгосон томилолтыг үндэслэх бөгөөд уулзалтын тоо болон хугацааг хязгаарлахгүй. гэснийг хассугай.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.