Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2013-02-07, Улаанбаатар13-ne-15
12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэг:
2/¶12.5. Энэ хуулийн 15.10.17-д заасан тусгай зөвшөөрлийг холбогдох мэргэжлийн холбооны гишүүн хуулийн этгээдэд олгоно.
15 дугаар зүйлийн 15.10.17 дахь заалт:
3/¶15.10.17. бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх.
18 дугаар зүйлийн 18.1.6 дахь заалт:
¶18.1.6. энэ хуулийн 15.10.17-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд 10000000-20000000 хүртэл төгрөгөөр торгох.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.13 дахь заалтын , бөөний худалдаа гэснийг хассугай.