Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2013 › Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Боловсрол, шинжлэх ухаан

Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2013-02-07, Улаанбаатар13-ne-22

1 дугаар зүйл.
Боловсролын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

43 дугаар зүйлийн 43.1.8 дахь заалт:

43.1.8.

ерөнхий боловсролын сургуулийн эмч, бага ангийн багшид Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 7.8-д заасан нэмэгдлийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тооноос хамаарч сар бүр олгох;

2/

43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэг:

43.6.

Энэ хуулийн 43.1.8-д заасан нэмэгдлийг Төрийн албаны тухай хуулийн 28.9-д заасны дагуу тогтооно.

2 дугаар зүйл.

Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

3.1.9.

“хөгжлийн бэрхшээлтэй суралцагч” гэж Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан иргэнийг;

3 дугаар зүйл.

Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.8 дахь заалтын дугаарыг 43.1.9 гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр баталсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.