Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2013 › Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2013-05-24, Улаанбаатар13-ne-26

1 дугаар зүйл.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах зүйл, заалт нэмсүгэй:1/

5 дугаар зүйлийн 5.4.33 дахь заалт:

5.4.33.

Монгол судлалыг дэмжих сан.

2/

6 дугаар зүйлийн 6.4.19 дэх заалт:

6.4.19.

Монгол судлалыг дэмжих сан.

3/

21⁵ дугаар зүйл:

21⁵ дугаар зүйл.Монгол судлалыг дэмжих сан
21⁵.1.

Монгол судлалыг дэмжих сангийн хөрөнгө нь энэ хуулийн 7.1-д зааснаас гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

21⁵.1.1.

тусгай сангийн үйл ажиллагаанаас олсон орлого;

21⁵.1.2.

дотоод, гадаадын байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөр, төслийн хөрөнгө.

21⁵.2.

Төсвийн өрөнхийлөн захирагч монгол судлалыг хөгжүүлэх чиглэлээр тухайн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний зардлыг харгалзан монгол судлалыг дэмжих санд улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг төлөвлөнө.

21⁵.3.

Монгол судлалыг дэмжих сангийн хөрөнгийг дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:

21⁵.3.1.

монголын түүх, хэл, соёл, зан заншил, уламжлалт мэдлэг ухааныг судлах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

21⁵.3.2.

монгол судлалын номын сан, мэдээллийн нэгдсэн сан байгуулж, баяжуулах;

21⁵.3.3.

гадаад дахь монгол судлалын төвийг хөгжүүлэх, сэргээх, шинээр байгуулахад дэмжлэг үзүүлж, үе шаттайгаар санхүүжүүлэх;

21⁵.3.4.

монгол судлаачдыг бэлтгэх, давтан сургах зорилгоор тэтгэлэг олгох;

21⁵.3.5.

монгол судлалын чиглэлээр олон улсын хурал, үзэсгэлэн зохион байгуулж, эрдэм шинжилгээний бүтээл, мэдээлэл солилцох;

21⁵.3.6.

монгол судлалын үйл ажиллагааг дотоод, гадаадад түгээн дэлгэрүүлэх, сурталчлах;

21⁵.3.7.

монгол судлаач, эрдэмтдийн шилдэг бүтээлийг шалгаруулж, хэвлүүлэх, сурталчлахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх.

2 дугаар зүйл.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтын 5.4.32-т гэснийг 5.4.32, 5.4.33-т гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.