Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2013 › Хувь Хүний Орлогын Албан Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хувь Хүний Орлогын Албан Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

Хувь Хүний Орлогын Албан Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2013-05-24, Улаанбаатар13-ne-32

1 дугаар зүйл.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

20.1.4.

хувьцаа бусад үнэт цаас борлуулсан тохиолдолд нийт хувьцаа, бусад үнэт цаас худалдсан үнээс тэдгээрийг худалдан авсан үнэ болон худалдан авахад төлсөн баримтаар нотлогдож байгаа шимтгэлийн нийт дүнг хассан зөрүүгээр нь;

2 дугаар зүйл.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5 дахь заалтын Засгийн газрын гэснийг Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр баталсан Үнэт цаасны зах зээлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.