Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2013 › Монгол Улсын Шүүхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Шүүхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Шүүх, прокурор

Монгол Улсын Шүүхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2013-07-05, Улаанбаатар13-ne-41

1 дугаар зүйл.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

30.2.

Шүүх хуралдааны журам сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, яллагдагчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудснаар ирэхгүй байгаа яллагдагч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах үүргийг тахарын алба гүйцэтгэнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Тахарын албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.