Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2013 › Байгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Байгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Байгаль орчин

Байгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2013-07-05, Улаанбаатар13-ne-43

1 дугаар зүйл.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт доор дурдсан агуулгатай 8 дахь заалт нэмсүгэй:

8/

уул, ой модонд бүгсэн оргодол яллагдагч, ялтныг эрэн сурвалжилж байгаа тахарын албанд газар орны онцлог, байгалийн тогтоц, байршлын талаар мэдээлэл өгөх, газарчлах, хамтран ажиллах.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Тахарын албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.