Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2013 › Монгол Улсын Батлан Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Батлан Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Батлан хамгаалах

Монгол Улсын Батлан Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2013-07-05, Улаанбаатар13-ne-45

1 дугаар зүйл.

Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 9, 10 дахь заалт нэмсүгэй:

9/

шаардлагатай тохиолдолд хуульд заасны дагуу гэмт хэргийн гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад туслах зорилгоор харьяа анги салбарынхаа бүсэд байршуулж аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулах;

10/

шаардлагатай тохиолдолд улсын хэмжээнд эрэн сурвалжилж буй оргодол яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, баривчлах, хорих ангийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд хүн хүч, техник хэрэгслийн дэмжлэг туслалцаа үзүүлэх.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Тахарын албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.